Thursday, April 9, 2009

Google Adsense Public Service Ads -ыг арилгах

Google Adsense хэрэглэдэг Монгол web-уудын хувьд нэг бэрхшээл байдаг нь Public Adsense буюу Олон нийтийн сайн сайханы төлөөх үнэгүй сурталчилгаа.

Олон олон хүмүүс үүнийг яаж арилгах вэ гэж асууж байдаг. Зарим нэгэнд нь "тусгай" хариулт хэлээд заримд нь мэдэхгүй гэж мянган үгний таглаагаа хэлдэг байсан бол энийг нэг мөр дуусгахаар шийдлээ.
Эхлээд зөв замыг заая. Болохгүй бол эцсийн аргыг хэрэглээрэй.


Яагаад Public Service Ads муу гэж?

  • Ихэнх олон нийтийн сурталчилгаа төлбөргүй буюу харагдлаа дарагдлаа гээд таны account-д мөнгө орж ирэхгүй гэсэн. Иймд хүмүүс дургүй байдаг. Бүр Click ч байдаггүй байх нь бий.
  • Web болон блогийн загварыг үнэ цэнэгүй харагдуулдаг. 160x600 гэсэн том banner байхад нилдээ цагаан тэгээд голд нь Public Ads гэсэн хараар бичсэн үг байхад хараад л урамгүй санагдах нь бий. Олон өнгө бүхий web-ын хувьд энэ бол бараг доромжлол хэхэ.

Яаж Public Ads-ыг гаргахгүй байх вэ?
  • Хамгийн нэгдүгээрт барих юм бол мэдээж англиар бичих(Цаашид үүнийг гол дүрэм гэж нэрлэе :P). Тухайн бичлэгийн агуулгад эрэлттэй байж болохуйц түлхүүр үгүүд(keywords) их байх шаардлагатай. Бичлэгүүддээ худлаа үнэн english үг хавчуулаад байдаг ийм учиртай. Мөн бичлэгийн гарчигд ч энэ хамаатай.
  • Blog, website-ынхаа header хэсэгт байрлах META tag буюу “title”, “description” гэсэн тагуудыг боломжид хувилбарт нь тултал бичлэгтэй байлгах хэрэгтэй. Тухайн тагаас google мэдээлэл эхний ээлжинд авч харгалзах сурталчилгааны бүлгийг сонгодог байна.
  • Мөн META tag-ын keywords гэсэн tag-д анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй гэж байна. Энд мэдээж хэрэг нэлээд онцгойдуу үгсийг олж бичих хэрэгтэй. Тэгэхдээ тухайн website-ын агуулгад байгаа үгсийг төлөөлж болохуйц. Жишээ нь миний блогийн хувьд software, internet гэдэг ч юм уу байх нь байна.
  • Нэг доор 3-аас их ads байрлуулж болохгүй.
  • Ads-аа аль болох тодорхой газар байрлуулах нь чухал. Энд бас website-ын бүтэц их хамааралтай болж ирнэ.
  • Заавал зурган Ads битгий сонго. Зурган ads сонгосон тохиолдолд ихэнхдээ Public Ads гардаг тэр ч бүү хэл. Даралтаас авах орлого нь зурган ads нь text болон Link-ээс хамаагүй бага байдаг.

Дээрх арга хэмжээнүүдийг авсаар байтал Public Ads гарч ирсээр байвал яах вэ?
  • Дөнгөж бүртгүүлсэний дараа ч юм уу website чинь гараад удаагүй бол нэг хэсэгтээ гарна. Учир нь google crawl-д таны website одоохондоо баригдаагүй байна гэсэн үг. Түр хүлээгээд үз. Ер нь бол шинээр нээгдсэн website идэвхитэй байвал 48-72 цагийн хооронд google бариад авчихдаг гэнэ.
  • Таны website google adsense police-д тусгагдсан зохимжгүй гэсэнд багтахуйц агуулгатай байвал хэзээ ч public ads-ээс салахгүй. Удахгүй таны account-ыг ч хааж болох юм.
  • Магадгүй таны website robots.txt гэсэн файл ашигладаг байж болох юм. Энэ файл нь таны website-ын SEO-ыг уул нь өндөрсгөж өгөх ёстой ч алдаатай ч юмуу тиймэрхүү тохиолдолд public ads харуулаад байна.
  • Гарч ирж байгаа хуудас frame (ялгаагүй IFRAME) дотор байвал. Google adsense харагдах бүрдээ үүнийг шалгадаг байна.
  • Website-ыг үзэж байгаа хүний оронгоос (region) хамаараад харагдах харагдахгүй нь их. USA-д л зарагдах барааг Монголд сурталчилах нь дэмий хэрэг биздээ. Google Adsense Preview Tool ашиглаад юу гарч ирж байна үзэж болно.
  • Adsense Code-оо шалгаад үз. Алдаад хийчихсэн ч юм билүү эсвэл тэр чигт нь цагаан болгочихсон байж болох юм. Юмыг яаж мэдэх вэ гэж.
  • Session-гоо нэг цэвэрлээд хараад үз. Нэг газар харагдсан cурталчилгаагаа ахиад хариулах гээд байвал Public харуулчихдаг байна. Google Adsense Sandbox Tool –ыг ашиглаж таны website-д ер нь ямархуу юмнууд гарч ирэх боломжтойг харж болно.

Public Ads-ыг харагдуулахгүй байх Google-ээс санал болгож буй боломж
  • altenate colour: Public Ads гарахын оронд шууд ямар нэгэн өнгөөр дүүргэх. Сурталчилгаа хоосон гарах бөгөөд сонгосон өнгөөр будагдсан байна.
  • alternate ad: Бусад сурталчилгаа байрлуулж болно. Шууд зурган баннер ч юм уу заагаад өгчих боломжтой.
  • collapsible ad: Сурталчилгаа нь эвхмэл байдлаар харагдана гэсэн үг.

Энэ бүхнийг уншаад хийгээд болохгүй бол өөрийнхөө бяцхан аргыг зааж өгөе дөө. Энэ нь Google Adsense Code-нд өөрчлөлт оруулж байгаа учираас Google Adsense Police-ын код өөрчлөхгүй гэсэн заалтыг зөрчиж байгаа хэрэг болно. Тиймээс таны account хаагдах магадлалтай гэдгийг урьдчилаад хэлэе. Хэрэв боломжтой бол доорх аргыг хэрэглэхгүй байвал зүгээр.
Google Adsense Code-доо google_page_url = "http://sanakae.blogspot.com/2007/04/astronomers-find-second-earth.html"; гэсэн мөрийг нэмж өгөхөд болох юм. Эндээс хараад цаашаа ойлгоно биздээ.